Шууд Chart

“Монголын хөрөнгийн зах зээлийн өдөрлөг” зохион байгуулжээ

2014-09-10 08:51:17

Монголын Хөрөнгийн бирж, Лондоны Хөрөнгийн биржтэй хамтран “Монголын хөрөнгийн зах зээлийн өдөрлөг”-ийг Лондон хотноо энэ сарын есний өдөр амжилттай зохион байгуулжээ.  

Тус арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Улаанаар ахлуулсан төлөөлөгчид оролцсон байна. Арга хэмжээний хүрээнд Лондоны Хөрөнгийн биржтэй 2011 онд байгуулсан стратегийн хамтын ажиллагааны гэрээг хэлэлцээний үр дүнд хүрсэн нөхцлөөр гурван жилээр сунгах Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.
 
Сангийн сайд Ч.Улаан "Financial Times" болон "Economist" сэтгүүлийн сэтгүүлчдэд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлага өглөө. Түүнчлэн тус арга хэмжээнд оролцож буй гадаадын хөрөнгө оруулагч нартай Дугуй ширээний уулзалтыг зохион байгуулж, Монгол Улсад оруулж буй гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас баримтлаж буй бодлогыг танилцуулан сурталчилжээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

“Монголын хөрөнгийн зах зээлийн өдөрлөг” зохион байгуулжээ  
Үзсэн: 1169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй