Шууд Chart

ХХЕГ: Хилийн шугамын уртад нэг сантиметр ч өөрчлөлт ороогүй

2025-02-01 14:22:12

Монгол Улс, Оросын холбооны улс хоорондын улсын хилийг 1958, 1976 онуудад, Монгол Улс Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын улсын хилийг 1962 онд хилийн гэрээгээр тус тус тогтоож, газар дээр нь тэмдэглэж хуулийн хүрээнд баталгаажуулан, Нэгдсэн үндэсний байгууллагад 1975 онд бүртгүүлсэн. Нэгдсэн үндэсний байгууллагад бүртгүүлсэн хилийг хэн ч өөрчлөх боломжгүй бөгөөд Монгол Улсын хилийн нийт урт 8252.658 км байгаа хэвээр байна.

Хилийн шугамын уртыг 10-20 жил тутамд хөрш оронтой хамтран байрлал дээр нь шалгаж баталгаажуулдаг. Өнөөдрийн байдлаар хилийн уртад нэг сантиметр өөрчлөлт ороогүй бөгөөд үүнийг өөрчлөх боломжгүй гэдгийг Хил хамгаалах ерөнхий газраас албан ёсоор мэдэгдлээ.


ХХЕГ: Хилийн шугамын уртад нэг сантиметр ч өөрчлөлт ороогүй  
Үзсэн: 1303 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2025-02-02 15:37
uurchlult orson n une selengiihen medne dee bagadaa gulgaj tolgodog baisan burgedei uul odoo orosiin nutagt baina ah nariin maan amarch baisan Hudulmur zuslan odoo mun l orosiin nutagt orchihson baina
Зочин [127.0.0.xxx] 2025-02-02 11:15
Өргөсөн тангаргтаа үнэнч байх ёстой хилчид гахай нарын завраар нааш цааш нүүгээд, ард иргэдэдээ худал мэдээлэл өгөх чинь гэмт хэрэг биш гэж үү
Иргэн [127.0.0.xxx] 2025-02-02 06:40
7000м.кв газар нутаг яачих уу? Танай байгууллага мэдэх ёстой! Дархан хилийн бүсэд ямар хулгайч нь уул уурхай эрхлээд байна! Ард түмэнд хариулах уу?

Бидэнтэй нэгдээрэй