Шууд Chart

Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн зарим тушаалуудыг хүчингүй болголоо

2025-02-14 12:08:06

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн зарим тушаалуудыг хүчингүй болгожээ. Тодруулбал, зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025.02.11-ний өдрийн А/38 дугаартай тушаалын дагуу:

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/88 дугаартай “Ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах шаардлага, бүртгэх журам батлах тухай” тушаал,

Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайдын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/26 дугаартай “Үйлдвэрийн зориулалттай машин механизм, тоног төхөөрөмжид гэрчилгээ олгох хүсэлтийг цахимаар хүлээн авах, хянах, гэрчилгээ олгох журам батлах тухай” тушаал,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/173 дугаартай “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах, шалгалт авах журам, хөтөлбөр шинэчлэн батлах тухай” тушаалыг тус тус хүчингүй болголоо.


Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн зарим тушаалуудыг хүчингүй болголоо  
Үзсэн: 347 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй