
"Дугуйтай Улаанбаатар 2025" өдөрлөг маргааш буюу энэ сарын 10-ны өдөр болно. Өдөрлөгийн хүрээнд дугуйн парад 06:00 – 13:00 цагийн хооронд болох тул доорх авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана.
-Сүхбаатар дүүрэг:
Жанжин Д.Сүхбаатарын талбайн чиглэлд: Соёлын төв өргөөний урдаас гараа гарч Централ тоуэрын уулзвараас баруун тийш Төв шуудангийн уулзвар хүртэл;
-Чингэлтэй дүүрэг:
Энхтайваны өргөн чөлөөний чиглэлд: Төв шуудангийн уулзвар - Цэцэг төвийн уулзвар - Цэцэг төвийн уулзвараас баруун тийш хойшоо эргээд Зоос гоёлын уулзвар хүртэл;
-Чингэлтэй, Баянзүрх дүүрэг:
Ж.Самбуугийн гудамж, Бээжингийн гудамж чиглэлд: Зоос гоёлын уулзвараас Засгийн газрын ордны хойд талаар зүүн тийш Сансарын “И-март” дэлгүүрийн уулзвар хүртэл;
-Баянзүрх дүүрэг:
Токиогийн гудамж чиглэлд: Сансарын “И-март” дэлгүүрийн уулзвараас урагшаа “Монгол бөхийн өргөө”-ний уулзвар хүртэл;
-Баянзүрх, Сүхбаатар дүүрэг:
Энхтайвны өргөн чөлөөний гудамж чиглэлд: Монгол бөхийн өргөөний уулзвараас баруун тийш “Централ тоуэр”-ын уулзвар – Жанжин Д.Сүхбаатарын талбайн зүүн тал “Соёлын төв өргөө”-ний урд бариа хүрнэ.
Маргааш авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана | ||
Үзсэн: 260 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.