Шууд Chart

“Боловсролын өдөрлөг 2025” энэ сарын 19-21-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно

2025-05-19 09:06:27

“3L” буюу “Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээг зохион байгуулагдана.  Тус өдөрлөг  энэ сарын 19-21-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно. Өдөрлөгт улсын болон хувийн их, дээд сургууль, сургалтын төвүүдийн төлөөлөл залууст мэргэжлээ хэрхэн зөв сонгох, гадаад дотоодын сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр, өөрийн хүсэлд тулгуурлаж мэргэжлээ зөв сонгохын давуу тал, зөвлөгөө, оношлогоог үнэгүй өгнө.

Өдөрлөгийн үеэр боловсролын салбарын мэргэжилтнүүд панел хэлэлцүүлэг өрнүүлнэ. “Цонхоо нээ” төслийн хүрээнд тайзнаа дэглэсэн “Тойрог” бэсрэг драмын жүжгийг тавина.


“Боловсролын өдөрлөг 2025” энэ сарын 19-21-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно  
Үзсэн: 170 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй