
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийг 2025-2028 онд хэрэгжүүлнэ.
Үүний нэг нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материал орчмын 3000 айлын орон сууцны төсөл юм.
Төслийн хүрээнд эхний ээлжид 9.7 га талбайд 1800 айлын орон сууц барина.
Хоёрдугаар ээлжид 6.7 га талбайд 1200 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр зорьж буй. Тухайн байршилд нийт 232 нэгж талбарыг чөлөөлөх бөгөөд өнөөдрийн байдлаар 80 гаруй хувьтай үргэлжилж байна.
Тодруулбал, 154 айл, өрхтэй гэрээ байгуулснаас 127 иргэн газраа чөлөөлж, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нөхөн олговроо авсан байна.
Ташрамд, НИТХ-ын 2013 оны тогтоолоор тус байршлын 130 га газрыг дахин төлөвлөлтийн төслийн байршлаар тогтоож, “Жи Ди” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан ч 2018 онд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, хохирсон иргэдийг орон сууцанд оруулах ажлыг Нийслэлийн Засаг даргын Захирамжийн дагуу Нийслэлийн орон сууцны корпораци ХК өнгөрсөн онд зохион байгуулсан билээ.
Ханын материалд 3000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байна | ||
Үзсэн: 179 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.