Шууд Chart

Морингийн давааны төвлөрсөн хогийн цэг хүртэлх 1.5 км авто замыг наймдугаар сард ашиглалтад оруулна

2025-06-09 15:35:12

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваанд байрлах барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэл 1.5 км авто зам тавих ажил үргэлжилж байна.

Энэ талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын Авто замын хяналтын мэргэжилтэн Д.Тайван “Авто замын барилгын ажил тавдугаар сарын 5-ны өдөр эхэлсэн. Газар шорооны ажил 80 хувь, нийт барилгын ажил 45 хувьтай үргэлжилж байна. Авто зам нь долоон метрийн зорчих хэсгийн өргөнтэй, хоёр талдаа 1.5 метр явган хүний замтай, нэг талдаа гэрэлтүүлэгтэй байх юм. Мөн УБЗАА-ны хүсэлтийн дагуу уг 1.5 км замын даацыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд хөдөлгөөнийг наймдугаар сард нээхээр төлөвлөн ажиллаж байна” гэлээ.

Түүнчлэн Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгийн дэргэд хог шатаах үйлдвэр ашиглалтад оруулах бөгөөд энэ талаар нийслэлийн нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн хажууд 10 га газарт хог шатааж, эрчим хүч боловсруулах үйлдвэрийг барихаар төлөвлөсөн. Уг төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Төслийн сонгон шалгаруулалтад өнөөдрийн байдлаар дөрвөн компани шалгарсан бөгөөд наймдугаар сар гэхэд гүйцэтгэгчийг тодруулна. Шалгарсан хувийн хэвшлийн компани нь өөрсдөө зардлаа гаргаж, үйлдвэрээ барьж, ашиглалтад оруулах юм” гэв. 


Морингийн давааны төвлөрсөн хогийн цэг хүртэлх 1.5 км авто замыг наймдугаар сард ашиглалтад оруулна  
Үзсэн: 160 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй