
2025 оны элсэлтийн шалгалтыг энэ сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулна. Өнөөдрөөс Монголын түүхийн хичээлээр шалгалт эхэлсэн. Дархан-Уул аймагт 1476 шалгуулагч элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсний 121 нь өмнөх оны, 1355 нь энэ жилийн төгсөгчид байна. Шалгуулагчид нийт 10 судлагдахуунаар элсэлтийн шалгалт өгнө.
Аймгийн хэмжээнд бүртгүүлсэн шалгуулагчдийн сонгосон хичээлүүдээр нь авч үзвэл
- Математик -1106
- Англи хэл -1039
- Нийгэм судлал - 810
- Физик - 454
- Монгол хэл - 389
- Хими - 262
- Биологи - 247
- Түүх - 38
- Орос хэл - 27
- Газарзүй - 16 шалгуулагч тус тус ЭШ өгөхөөр бүртгүүлжээ.
Дархан-Уул аймагт 1476 шалгуулагч элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлжээ | ||
Үзсэн: 141 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.