Шууд Chart

“Дэлхийн Монголчуудын наадам” Бельги улсад болно

2025-06-19 09:23:44

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох “Дэлхийн Монголчуудын анхдугаар наадам”-ыг 2025 оны зургаадугаар сарын 28-ны өдөр Бельгийн Хаант Улсын Брюссель хотод болно. Энэ наадмыг  Монгол Улсын ЕТГ, Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” НҮТББ болон Монгол Улсаас Европын орнуудад суугаа Элчин сайдын яамд хамтран зохион байгуулна.

“Дэлхийн Монголчуудын наадам” нь “Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”, тус бодлогыг 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хилийн чанадад оршин суугаа иргэддээ зориулан зохион байгуулж  байгаа билээ.  Анхны томоохон арга хэмжээ бөгөөд мМонгол иргэд олноор суурьшин амьдарч байгаа улсуудад цаашид зохион байгуулагдана.

“Дэлхийн Монголчуудын анхдугаар наадам”-ын хүрээнд хүчит бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харвааны тэмцээн зохиогдохын зэрэгцээ Монгол бараа бүтээгдэхүүн, хоолны үзэсгэлэн худалдаа, урлагийн тоглолт болно.

Үндэсний бөхийн барилдаанд зодоглох хилийн чанадад 6 сараас дээш хугацаанд оршин суугаа бөхчүүд доорх холбоосоор орж, бүртгэлд хамрагдах бөгөөд бүртгэл 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг дуустал үргэлжилнэ.


“Дэлхийн Монголчуудын наадам” Бельги улсад болно  
Үзсэн: 159 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй