Шууд Chart

Элсэлтийн шалгалтыг Улаанбаатарт 27, орон нутагт 23 байранд зохион байгуулж байна

2025-06-19 15:22:34

Элсэлтийн шалгалтын улс орон даяар нийт 50 төв дээр зохион байгуулж байна. Улаанбаатарт 27 байр, орон нутагт 23 байранд нийт 2966 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Энэ жил ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсч буй сурагчдын тоо 42.961 байна. Үүнээс орон нутгийн төгсөгч 21362 байгаа бол хотод 21599 шалгуулагч шалгалт өгч байгаа аж. Элсэлтийн шалгалтын оноог BI системд байршуулна.

Элсэлтийн шалгалтын нэг байранд нийт 23-27 хүн ажиллаж байгаа аж. Шалгуулагчид шалгалтаа өгсний дараа шууд засалтын шилэн технологи ашиглан шалгалт бүрийн дараа шалгалтын байрны тусгайлан зассан байранд шалгуулагчийн анхны оноог мэдээлнэ. Шалгалтын хэмжээст оноог тухайн шалгалтыг зохион байгуулснаас хойш 24 цагийн дотор www.eec.mn цахим хаягийн шалгуулагчийн буланд байршуулна.


Элсэлтийн шалгалтыг Улаанбаатарт 27, орон нутагт 23 байранд зохион байгуулж байна  
Үзсэн: 171 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй