Шууд Chart

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

2025-06-20 11:36:27

Байгалийн түүхийн музейн ашиглалтын өмнөх захиргааны дарга болон төслийн зохиогч, гүйцэтгэгч, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэгч талуудын төлөөлөгчид Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамд “Байгалийн Шинжлэх Ухааны Үндэсний музей”-н бүтээн байгуулалтын ажлын явцыг танилцууллаа.

 

Богдхан уулын дархан цаазат газрын "Их тэнгэрийн ам"-д байрлалтай Монгол Улсын музейн түүхэн дэх хамгийн том хэмжээтэй “Байгалийн Шинжлэх Ухааны Үндэсний музей”-н бүтээн байгуулалтын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байгаа билээ. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам нь 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тус музейн үзүүлэг дэглэлтийн төлөвлөгөө боловсруулахаар олон улсын зөвлөх үйлчилгээний “Лорд культурал ресурсес” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Бүтээн байгуулалтын ажил 2023 оны 08 дугаар сараас эхэлсэн ба нийт 6 га газарт 41,757.6 м² талбай бүхий 5 блок барилга барьж байна. Тус барилгын А, Б, В блок нь үзвэрийн хэсэг бол Г, Д нь агуулах, авто зогсоолын зориулалттай юм. Мөн нийт талбайн 40 хувьд ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн. Уг төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Содон Номин Констракшн” ХХК ажиллаж байна.

 

 

 

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа  
Үзсэн: 127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй