Шууд Chart

Эрик хар салхины улмаас Мексикт хоёр хүн амь насаа алджээ

2025-06-21 13:55:45

АНУ-ын Хар салхины аюулаас сэргийлэх үндэсний төвийн мэдээлснээр, Номхон далайгаас Мексикийн эрэг рүү ойртсоор буй “Эрик” хар салхины хүч 4-р зэрэглэл буюу “маш аюултай” түвшинд хүрсэн байна.

Хар салхи Оахака болон Герреро мужид хүрэх төлөвтэй байгааг урьдчилан сэрэмжлүүлсэн бөгөөд иргэдийг аюул, эрсдэлээс сэргийлэн гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байсан. Мөн Чьяпас, Герреро, Оаксака мужид түр хоргодох 2000 байр бэлдэж, аврах ажиллагаанд зориулан 18,000 гаруй албан хаагчийг дайчлаад байсан юм.

Эрик хар салхи өчигдөр /2025.06.20/ Мексикийн өмнөд хэсгийг дайран өнгөрсний улмаас эрэг орчмын оршин суугчдад их хэмжээний хохирол учирч, Герреро болон Оаксака мужид нэг хүүхэд, нэг том хүн амь насаа алдсан байна.

Түүнчлэн ойролцоох Чакахуа тосгонд их хэмжээний хохирол учруулжээ. Хар салхины улмаас тосгоны барилга байшингууд нурж, цахилгаан тасарч, ундны ус, хүнсний хомсдолд орсон байна.

Мексик улсад хар салхины улирал энэ жил зургаадугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх бөгөөд “Эрик” нь эхний хар салхи болж байна.

 


Эрик хар салхины улмаас Мексикт хоёр хүн амь насаа алджээ  
Үзсэн: 154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй