Шууд Chart

“Хааны эрэлд” олон улсын хамтарсан сургуулилалт үргэлжилж байна

2025-06-22 09:50:02

Тавантолгой дахь Монгол Улсын Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд “Хааны эрэлд” олон улсын хамтарсан сургуулилалт үргэлжилж байна. Энэ сарын 14-28-нд үргэлжлэх “Хааны эрэлд-2025” олон улсын сургуулилтад БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн хуурай замын цэргийн анги, Энэтхэгийн 40 цэргийн алба хаагчтай бүрэлдэхүүн, БНСУ, БНТУ, БНСВУ-ын 1200 алба хаагч оролцож байна.

Монгол, АНУ-ын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан цэргийн сургуулилалтыг анх 2003 онд хоёр талын оролцоотойгоор зохион байгуулжээ. Харин 2006 оноос уг арга хэмжээний цар хүрээг тэлж, олон улсынх болгосон аж.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд 70 гаруй орны 20 мянга орчим албан хаагчийг хамтарсан сургуулилалтад хамруулсан байна. “Хааны эрэлд” нь энхийг дэмжих ажиллагааны чадавхыг сайжруулах, улс орнуудын найрамдал, харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсаар иржээ.


“Хааны эрэлд” олон улсын хамтарсан сургуулилалт үргэлжилж байна  
Үзсэн: 149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй