Шууд Chart

Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 14 ойн түймрийг унтраахаар ажиллаж байна

2025-07-08 12:17:26

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.08/ 11:30 цагийн байдлаар нийт 14 түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын "Сөдтэйн даваа", Мандал сумын "Чинчулуу уул" гэдэг газар гарсан 2 ойн түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 6, Мандал суманд 4, Хүдэр суманд 1, Цагааннуур суманд 1 буюу нийт 12 ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

Түймрийн голомтод төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 348 алба хаагч, 10 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 43 хүн, 5 автомашин, буюу нийт 391 хүн, 15 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.

Он гарсаар 169 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн бөгөөд дээрх бүртгэгдсэн түймрийн 23 хувийг түймрийн дулааны цэг илрүүлэх сайтаар, 6.5 хувийг нисдэг тэргээр тандалт хийн илрүүлж, шуурхай арга хэмжээг авч ажиллалаа.


Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 14 ойн түймрийг унтраахаар ажиллаж байна  
Үзсэн: 226 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй