Шууд Chart

“Дээлтэй Монгол” наадамд Сонгинохайрхан дүүргийн 1200 гаруй иргэн оролцлоо

2025-07-08 17:30:41

Монгол үндэсний дээлийг анхны төр улсыг байгуулсан Хүннү гүрнээс үүсэлтэй хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Иймд энэ удаагийн “Дээлтэй Монгол” наадамд Сонгинохайрхан дүүрэг Хүннү гүрнээс XXI дүгээр зуун хүртэлх үндэсний хувцасны түүхэн цаг үеийг харуулан оролцлоо.

Тодруулбал Богд Хаант Монгол улс, бөө, хурдан морины уралдаанч хүүхэд, бөх, ястан, урлаг гээд бүхий л салбар, цаг үед үндэсний хувцас хэрхэн хөгжин өөрчлөгдөж байсныг тодотгон харуулсан юм. Уг наадамд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагууд, хороодын албан хаагчид, өвлөн уламжлагчид болон иргэд гэсэн нийтдээ 1200 гаруй хүн үндэсний хувцсаа өмсөн оролцсон юм.

 

 


“Дээлтэй Монгол” наадамд Сонгинохайрхан дүүргийн 1200 гаруй иргэн оролцлоо  
Үзсэн: 182 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй