Шууд Chart

Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын геодезийн цэгүүдийг баталгаажууллаа

2025-07-09 10:41:49

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Төсөл хөгжлийн газрын инженер, техникийн ажилчид 2025 оны долоодугаар сарын 6-8-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Гашуунсухайт-Ганцмод боомтын хилийн бүсэд ажиллалаа.

Гашуунсухайт–Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын төслийн хүрээнд барилга угсралтын ажлын үндэс суурь болох геодезийн гурван хэмжээст байрлал, өндрийн хатуу цэгүүдийг бэлтгэж дууссан бөгөөд ерөнхий гүйцэтгэгч China Railway Construction Corporation (CRCC) компанийн инженерүүдтэй хамтран хэмжилт хийж, ашиглалтад нийцэж буй эсэхийг баталгаажуулсан ажиллагаа амжилттай зохион байгуулагдсан юм.

Эдгээр геодезийн суурь цэгүүд нь барилгын явцад төмөр замын трасс, объектуудын байршлыг нарийвчлан тогтоох, хэмжилтийг алдаагүй хийх, барилгын ажлыг стандартын дагуу хэрэгжүүлэх үндэс суурь болдог.

Инженерүүд нэг ижил байршлын мэдээлэл дээр тулгуурлан ажиллах нөхцөл бүрдсэнээр төслийн гүйцэтгэл, хяналтын багуудын уялдаа сайжирч, үүрэг хариуцлага тодорхой болж, ажлын чанар, гүйцэтгэлд чухал ахиц дэвшил гарна гэж “Тавантолгой төмөр зам” ХХК-иас мэдээллээ. 


Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын геодезийн цэгүүдийг баталгаажууллаа  
Үзсэн: 230 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй