
Үндэсний баяр наадмын амралтын өдрүүд эхлэх гэж байгаатай холбогдуулан ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас нийслэл, 21 аймгийн шуурхай штабын удирдлага, бүрэлдэхүүнтэй цахим хурал хийж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
Энэ үеэр үүрэг гүйцэтгэх томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг хангах, ой, хээрийн түймэр, гол, усны осол, гэнэтийн үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоог хангаж, нөхцөл байдлыг тухай бүрт үнэлэн, хариу арга хэмжээг хэрэгжүүлэхийг чиглэл болгосон юм.
Баяр наадмын өдрүүдэд Онцгой байдлын байгууллагын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, ОБЕГ, 21 аймаг, нийслэлийн Ажиллагааны шуурхай штабын томилгоот бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэнэ.
Мөн улсын хэмжээнд болзошгүй гол, усны ослоос сэргийлэх хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд урьдчилан сэргийлэх арга хэмжээг хүргэж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Аймаг, нийслэлийн Шуурхай штабуудтай цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө | ||
Үзсэн: 170 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.