
Эв мөнхийн тусгаар Монгол” нэрийн дор зохион байгуулагдаж буй Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өнөөдрийн /2025.07.10/ хөтөлбөр болон энэ үеэр нийслэлд болох урлаг, соёлын арга хэмжээ, үзвэрийн талаарх мэдээллийг хүргэж байна.
07:00 - 11:00 цагт: Хязаалан насны морьдын уралдаан /Хүй долоон худаг/
07:00-21:00 цагт: "Монгол наадам” “Монгол бөх” тусгай үзэсгэлэн /Монголын үндэсний музей/
08:00 - 20:00 цагт: Үндэсний шагайн харвааны тэмцээний насанд хүрэгчдийн хоёр, гурав дахь тойргийн тоглолт /Шагайн харвааны төв асар/
08:30 - 14:30 цагт: Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг /Сурын талбай/
09:00-18:00 цагт: “Чингис хааны өв” үзэсгэлэн /Чингис хааны музей/
09:00-18:00 цагт: “Монголын аж байдал” үзэсгэлэн /Монголын Уран зургийн галерей/
09:00-18:00 цагт: “Монголын үндэстний байгалийн бахархалт өв” түр үзэсгэлэн /Байгалийн түүхийн музей/
09:00-18:00 цагт: Б.Шарав “Үрс гарч байгаа нь” тусгай үзэсгэлэн /Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей/
09:00-21:00 цагт: Үндэсний Их Баяр наадамд зориулсан “Цэнгэлийн манлай” сэдэвчилсэн үзэсгэлэн /Богд хааны ордон музей/
19:00-00:00 цагт: “Үдшийн музей-2023” /Чойжин ламын сүм музей/
09:00-18:00 цагт: “Хосгүй үнэт бүтээлүүд” түр үзэсгэлэн /Чойжин ламын сүм музей/
10:00 цагт: Монгол Улсын төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаал /Жанжин Д.Сүхбаатарын талбай/
11:00 - 12:00 цагт: “Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэнгийн нээлт /Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхим/
11:00, 11:40, 15:00 цагуудад: “Чэрү Андури” морьтон циркийн жүжигчилсэн тоглолт /"Сэртэн морьтон" цогцолбор/
12:00 - 15:00 цагт: Шүдлэн насны морьдын уралдаан /Хүй долоон худаг/
14:00 цагт: Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол /Жанжин Д.Сүхбаатарын талбай/
14:30 - 20:30 цагт: Үндэсний сурын хана харвааны дунд өрөг /Сурын талбай/
15:00 - 17:00 цагт: Төрийн хүндэтгэлийн концерт /Соёлын төв өргөө/
18:00 цагт: “Nomadic Legend” ардын урлаг, өв соёлын тоглолт /"Ган зам" палас/
18:00-19:00 цагт: "The Mongol Khan” тоглолт /Улсын эрдмийн драмын театр/
19:00 цагт: Монгол Улсын Төрийн тугийг цэнгүүлэх /Жанжин Д.Сүхбаатарын талбай/
20:00 цагт: “Ардын дуу мину” тоглолт /Үндэсний урлагийн их театр/
21:00 - 23:00 цагт: Төрийн хүндэтгэлийн концерт /Жанжин Д.Сүхбаатарын талбай/
Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2025.07.10/ | ||
Үзсэн: 272 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.