
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам 2018 оны Засгийн газрын 173 дугаар тогтоолыг үндэслэн “Олон улсын олимпын хорооны ивээл доор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу "Будапешт 2025" Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, "Астана 2025" Пара-Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчид болон дасгалжуулагчид мөнгөн шагналын батламжийг өчигдөр гардууллаа.
Жүдо бөх
- Болд Ганхайч - "Будапешт 2025" Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Эмэгтэй 63кг-ийн хүрэл медальт тамирчин
- Казирбек Ёолк - "Будапешт 2025" Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Эрэгтэй 60кг-ийн хүрэл медальт тамирчин
- Ууганбаяр Эрдэнэбаатар - "Будапешт 2025" Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Эрэгтэй дасгалжуулагч
Пара жүдо бөх
- Лайжав Туруунаа - "Астана 2025" Пара-Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Эмэгтэй 70кг-ийн хүрэл медальт тамирчин
- Ядамсүрэн Очирваань - "Астана 2025" Пара-Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Эрэгтэй багийн хүрэл медальт тамирчин
- Энхтуяа Даваадагва - "Астана 2025" Пара-Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Эрэгтэй багийн хүрэл медальт тамирчин
- Дашцэрэн Ганбат - "Астана 2025" Пара-Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Эрэгтэй багийн хүрэл медальт тамирчин
- Лхагвадорж Эрдэнэбилэг - "Астана 2025" Пара-Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Эрэгтэй багийн хүрэл медальт тамирчин
- Галбадрах Чулуунсүх - "Астана 2025" Пара-Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Эрэгтэй багийн хүрэл медальт тамирчин
- Аажим Мөнхбат - "Астана 2025" Пара-Жүдо бөхийн багийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Дасгалжуулагч
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчин, дасгалжуулагчид мөнгөн шагналын батламж гардууллаа | ||
Үзсэн: 194 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.