
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар 2025 оны долоодугаар сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна.
Энэхүү айлчлалын хүрээнд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл Киргизийн Үндэсний Радио, Телевизийн Корпорацийн Ерөнхий захирал Б.К.Тиллебаев нар хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд МҮОНРТ болон Киргизийн Үндэсний Радио, Телевизийн Корпораци нь өөрийн улс орны соёл, аялал жуулчлалыг дэмжсэн контентыг харилцан солилцох, хүний нөөцийг чадавхижуулах чиглэлд хамтран ажиллах, радио телевизийн салбарын олон улсын үзэсгэлэн, наадам, соёлын арга хэмжээг харилцан дэмжин хамтрах боломжуудыг олгохоор тусгажээ.
Мөн энэхүү санамж бичгийг байгуулснаар Киргизийн телевиз анх удаа МҮОНРТ-ийн бүтээлүүдийг айлчлалын өдрүүдэд дэлгэцнээ гаргана. МҮОНРТ-ийн шинэхэн бүтээлүүд болох “Хаан адуу” болон “Хөх сувдын хүлэгч охин” гэсэн нэртэй баримтат кинонууд нь ийнхүү олон улсад толилуулагдсанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилж, НҮБ-ын гишүүн орнуудын дэмжин баталсан “Дэлхийн адууны өдөр”-ийг Бүгд Найрамдах Киргиз Улсад сурталчлан таниулах давхар зорилготой юм.
МҮОНРТ, Киргизийн Үндэсний Радио, Телевизийн Корпорац хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа | ||
Үзсэн: 191 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.