
УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллаж, сумын Онцгой комиссыг хуралдуулан, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдөр 13:00 цагийн байдлаар 16 түймэртэй байгаагаас Ерөө сумын "Агуйт" гэдэг газар гарсан түймрийг цурманд оруулж, 15 түймрийг унтраахаар ажиллаж байна.
Тиймээс түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хүн, хүч хэрэгслийг хуваарилан, бэлтгэл бэлэн байдлыг хангуулж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллаж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж байна | ||
Үзсэн: 177 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.