Шууд Chart

Химийн хорт болон аюултай бодис ашиглах, импортлох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж байна

2025-07-22 16:12:16

Байгаль орчны улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/04 дугаартай удирдамжийн хүрээнд химийн хорт болон аюултай бодис ашиглах, импортлох үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, холбогдох журмын хэрэгжилтийн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

2025 оны эхний хагас жилийн байдлаар тус хяналт шалгалтад 113 тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хамруулаад байгаа бөгөөд хууль, журам зөрчсөн 85 үйлдлийг илрүүлэн 10 хуулийн этгээдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж зөрчлийг арилгуулан ажилласан байна. Шалгалтаар химийн бодисыг зохих тусгай зөвшөөрөлгүйгээр ашигласан гэмт хэргийн шинжтэй 6 үйлдлийг Цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.


Химийн хорт болон аюултай бодис ашиглах, импортлох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж байна  
Үзсэн: 191 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй