
Монгол Улсын баг олон улсын мэдээлэл зүйн 37 дугаар олимпиадад оролцохоор Болив улс руу Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас өнөөдөр хөөрлөө. Олон улсын мэдээлэл зүйн 37 дугаар олимпиад Болив улсын Сукре хотод 2025 оны долоодугаар сарын 27-ны өдрөөс 08 дугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Тус олимпиадад Монгол Улсаа төлөөлөн
- Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын Монгол-Оюу сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Амарсанаа
- Нийслэлийн ерөнхий боловсролын Эрхэт Эрдэм сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ч.Ирмүүн
- Нийслэлийн ерөнхий боловсролын Нэст Эдукэйшн сургуулийн 10 дугаар ангийн сурагч Г.Эрхэм
- Нийслэлийн ерөнхий боловсролын Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч М.Түвшинбаяр нар оролцоно.
Монголын Улсын багийн ахлагчаар Монголын мэдээлэл зүйн олимпиадын хорооны дарга, МУБИС-ийн профессор Д.Цэдэвсүрэн, дэд ахлагчаар МУИС-ийн багш, доктор Э.Авирмэд оролцох юм.
Олон улсын мэдээлэл зүйн 37 дугаар олимпиадад оролцох Монгол Улсын баг өнөөдөр Болив улсыг зорилоо | ||
Үзсэн: 500 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.