Шууд Chart

Н.Ариунзаяа: Хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн

2025-07-24 18:04:50

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрч үлдсэн 32 бөх, үндэсний сурын харвааны эрэгтэй, эмэгтэй тус бүр найман харваач, нийт 48 тамирчнаас авсан допингийн шинжилгээний хариу Герман улсын Дрезден хотын лабораториос иржээ.  Энэ хариуны талаар Монголын допингийн эсрэг байгууллагаас  өнөөдөр мэдээлэл өглөө. 

МОНАДА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ариунзаяа "Үндэсний баяр наадмын тухай хуулийн дагуу 48 тамирчнааа допингийн шинжилгээ авах зохицуулалт байдаг.  Үүний дагуу сорьц цуглуулж ажилласан.  48 шинжилгээнээс допингийн төрлийн хориотой бодис хоёр бөхөөс илэрсэн. Харин нэг шинжилгээний хариу эргэлзээтэй гарсан.

Улсын гарьд Б.Гончигдамбын хариу эргэлзээтэй гарсан ч хариу эцэслэн ирээгүй байна

Үндэсний бөхийн салбар хорооны нарийн бичгийн дарга Б.Давааням "Үндэсний бөхийн барилдаанд дөрөв давсан нийт 32 бөх, 16 сурын харваач, нийт 48 шинжилгээний сорьцыг шинжлүүлэхээр дээрх гэрээт лабораторид битүүмжилсэн шинжилгээний сорьцыг холбогдох байгууллагад хүргүүлсэн. Ингээд долоодугаар сарын 16-нд 43 тамирчны хариу ирсэн. Харин  долдугаар сарын 18-нд нэмж гурван тамирчны мэдээлэл ирсэн. Харин  долоодугаар сарын 22-нд нэг бөхийн хариу ирсэн. Харин үлдсэн бөхийн хариу хараахан ирээгүй байна.

 Мөн Улсын гарьд Б.Гончигдамбын хариу эргэлзээтэй гарсан ч хариу эцэслэн ирээгүй байна. Нарийвчилсан шинжилгээний хариу 3-4 долоо хоногийн дараа гарна. Улсын баяр наадмаар авсан шинжилгээнээс Хэнтий аймгийн арслан Н.Баяржаргалаас хориотой бодис илэрсэн. Харин нөгөө бөхтэй нь утсаар холбогдож чадаагүй байгаа тул нэрийг нь зарлах боломжгүй байна. Бид хуулийн дагуу холбогдсоныхоо дараа нэрийг нь олон нийтэд мэдэгдэнэ” гэв.


Н.Ариунзаяа: Хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн  
Үзсэн: 525 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй