Шууд Chart

2025 оны ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна

2025-07-26 13:53:17

Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 247.3 мянган га талбайд хийж гүйцэтгэхээр төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Тодруулбал:

Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлөг ашиглан микробиологийн аргаар тэмцэх ажлыг Завхан аймгийн Нөмрөг сумын нутаг Нөмрөгийн ар, Холбоо нуур, Их хайрхан, Бага хайрхан, Баянзүрх хайрхан гэх газруудад 3000 га талбайд тэмцлийн ажлыг өнөөдөр хийж гүйцэтгэв.

Тэмцлийн ажлыг агаарын хөлгийн үйлчилгээ үзүүлэгч Томас Эйр ХХК, ойн мэргэжлийн байгуулага Сайхан ойн төлөө ХХК-ний инженер, техникийн ажилтнууд, орон нутгаас Түдэвтэй суман дахь СДОА, Нөмрөг сумын ЗДТГ, Байгаль хамгаалагч хяналт тавин ажиллалаа.

Ойн хөнөөлт шавжтай үүргийн шүршигч багаж ашиглан микробиологийн аргаар тэмцэх ажлыг Завхан аймгийн Нөмрөг суманд 1000 га талбайд, Түдэвтэй суманд 1000 га талбайд, Сонгино сумын ойн санд 2000 га талбайд тэмцэх ажлыг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ойн мэргэжлийн байгууллага Гранд Форест ХХК гүйцэтгэж байна.

Ойн санг хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг улсын төсвийн хөрөнгөөр агаарын хөлөг, үүргийн шүршигч, гэрлэн урхи, механик арга, дрон ашиглан 247.3 мян.га талбайд 14 аймгийн 87 сумын ойн сан, Горхи-Тэрэлж БЦГ, Богдхан-Уул ДЦГ-ын ойн санд гүйцэтгэхээс 222.8 мян.га талбайд хийж гүйцэтгэн 90 хувьтай тэмцлийн ажил үргэлжилж байна гэж Ойн газраас мэдээллээ. 


2025 оны ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна  
Үзсэн: 226 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй