
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “Гэрэгэ Киоск” ХХК хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Монгол Улсын бүх сум, суурин газар, хилийн боомтуудад "ХУРДАН" киоск төхөөрөмж нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд өнөөдөр /2025.07.28/ Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл , АЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга У.Уранбилэг, Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Г.Мягмаржаргал нар Булган, Гурванзагал, Дашбалбар, Хөлөнбуйр, Цагаан-овоо сумын удирдлагуудад "ХУРДАН" киоск төхөөрөмж гардуулан өглөө.
Ингэснээр аймгийн бүх сум киоск төхөөрөмжөөр бүрэн хангагдаж, иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй авах боломжтой болж байна гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Дорнод аймгийн бүх сум төрийн цахим үйлчилгээний "ХУРДАН" киоск төхөөрөмжтэй боллоо | ||
Үзсэн: 215 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.