Шууд Chart

Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймрийг унтраахаар ажиллаж байна

2025-07-28 12:52:16

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.28/ 11:00 цагийн байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Харин Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-4, Ерөө суманд-1, Мандал суманд-1, Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд-1 буюу 7 ойн түймрийг хяналтад авч цурамд оруулахаар ажиллаж байна.

Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагын 265 алба хаагч, 11 автомашин, мэргэжлийн ангийн 191 хүн, 17 автомашин буюу нийт 456 хүн, 28 автомашин, 1 нисдэг тэрэг, 15 морьтой үүрэг гүйцэтгэж байгаа аж.


Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймрийг унтраахаар ажиллаж байна  
Үзсэн: 205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй