Шууд Chart

Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо

2025-08-05 16:31:47

Сонгинохайрхан дүүрэг, Япон улсын Шизүока мужийн Изүнокүни хотын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тогтоосны 10 жилийн ойг тохиолдуулан “Монгол-Японы соёлын өдөрлөг” өнөөдөр улсын хүүхэд залуучуудын театрын гадна талбайд боллоо.

Өдөрлөгөөр Монгол, Японы үндэсний урлаг, үндэсний хувцас, Япон үндэсний цайны ёслолыг иргэд олон нийтэд танилцууллаа. Мөн хамтын ажиллагааны 10 жилийн ойг тохиолдуулсан Монгол ахуйн үзэсгэлэн, 10 жилийн ойн гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ.

Өдөрлөгийн үеэр Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн төслөөс дүүргийн 21 дүгээр хороонд гал түймэр унтраах болон түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэн өгсөн юм. Түүнчлэн сурагч солилцоогоор Япон Улсын 15 хүүхэд хүрэлцэн ирж нүүдэлчин ардын соёл, ёс заншилтай танилцаж байна.


Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо  
Үзсэн: 154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй