
Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан Монгол шуудан ХК-тай хамтран дурсгалын маркийг бүтээжээ. Өнөөдөр энэхүү шинэ маркийн эх зургийг олон нийтэд танилцуулах, анхны өдрийн дугтуйнд гарын үсэг зурж, тамгалах арга хэмээг зохион байгууллаа. Арга хэмжээнд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямдагва, Засаг дарга М.Алтангэрэл, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн, “Монгол шуудан” ХК-ийн Марк, Үнэт цаасны хэлтсийн дарга Б.Билгүүн болон ИТХ-ын төлөөлөгч, 1-20 дугаар хорооны Засаг дарга нар, холбогдох албаны хүмүүс оролцсон.
“Сүхбаатар дүүрэг 60 жил” сэдэвт маркны эх зураг нь 1973 оны 02 дугаар сарын 02-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 80 жилд зориулан Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын зураач А.Сэнгэцохиогийн “Төрийн тамга хүлээн авах ёслол” бүтээлээр гаргаж байсан 20 мөнгөний маркийн үнийг засварлан дахин сэргээж, ийнхүү худалдаанд гарч байна. Мөн Монгол Улсын шуудангийн үйлчилгээнд орж буй 1191 дэх шуудангийн марк буюу үнэт цаас юм.
Маркийн хэмжээ: 30х40 мм
Хэлхээний хэмжээ: 110х110 мм
Засварласан тоо: 16000 ш
Анхны өдрийн дугтуйны хэвлэсэн тоо: 500 ш
Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан "Дурсгалын марк" худалдаанд гарлаа | ||
Үзсэн: 152 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.