Шууд Chart

Аюулгүй байдлаа шалгаж, эрсдэлээ тооцож, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлэх өдөр

2026-02-26 11:45:27

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 26 таны аюулгүй байдлаа шалгаж, эрсдэлээ тооцож, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлэх өдөр. 

Онцгой байдлын ерөнхий газраас  сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг“Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгосонтой холбогдуулан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд, иргэд өөрсдийн аюулгүй байдлыг үнэлж, эрсдэлээ тооцоолох хялбаршуулсан асуумж бүхий хяналтын хуудсыг https://belenbai.mn/forum  сайтыг ажиллуулж байна.

Ажиллаж байгаа газар, амьдарч байгаа орчныхоо  аюулгүй байдлыг хангах нь иргэн таны чухал дадлуудын нэг юм. Тиймээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг гамшгаас хамгаалах мэдлэг, мэдээллээ дээшлүүлэх алхамыг 2-3 минут зарцуулж, аюулгүй байдлаа шалгаж үзэхийг ОБЕГ-аас уриалж байна.    


Аюулгүй байдлаа шалгаж, эрсдэлээ тооцож, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлэх өдөр  
Үзсэн: 140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй