Дорнод аймгийн Халхгол, Чойбалсан, Гурванзагал, Чулуунхороот сумдаас бусад сумын зорчих хөдөлгөөнийг нээлээ.
Аймгийн Засаг дарга Ш.Ёл Чойбалсан, Чулуунхороот сумдад ажиллаж байна.
Шуурхай штабыг цахимаар хуралдуулж дараах шийдвэрийг гаргалаа.
УЦУОШТ-өөс Халхгол, Чойбалсан, Гурванзагал, Чулуунхороот сумд өнөөдрийн 17-20 цаг хүртэл цасан шуурга шуурч, салхи 12-24м/с үргэлжлэх төлөвтэй байна гэсэн мэдээллээр дээрх сумд болон хил хүртэлх зорчих хөдөлгөөнийг маргааш буюу гуравдугаар сарын 4-ний өдрийн 05 цаг хүртэл хязгаарлаж, бусад сумын зорчих хөдөлгөөнийг нээжээ гэж Улсын Онцгой комиссоос мэдээллээ.

| Халхгол, Чойбалсан, Гурванзагал, Чулуунхороот сумдаас бусад сумын зорчих хөдөлгөөнийг нээлээ | ||
| Үзсэн: 123 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.