Ухаалаг камерын систем нэвтрүүлснээс хойш дараах үр дүн гарсан. Авто замын хөдөлгөөний эрчмийн тооллогыг бодит цагийн горимд хийдэг болсон, авто машины зорчилт хөдөлгөөний урсгал чиглэлийг тодорхойлох, хөдөлгөөнд оролцож буй зөрчилтэй авто машиныг илрүүлж, хяналт тавин ажиллаж байна.
Ингэснээр бүх зохицуулдаг уулзвар, гарцын гэрлэн дохионуудыг зөв тохируулж, гэрлэн дохио удирдах тоог 50 хувиар бууруулсан. Үр дүнд нь нэг албан хаагчид ногдох ачааллыг бууруулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгосон.
Систем нэвтрүүлэхээс өмнө 50 уулзварын гэрлэн дохиог өдөрт дунджаар 4500-4800 удаа удирддаг байсан.
Харин өнөөдрийн байдлаар 93 уулзварын гэрлэн дохиог өдөрт дунджаар 4500-4800 удаа удирдан ажиллаж байна.
| Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна | ||
| Үзсэн: 151 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.