Шууд Chart

Зургадугаар сарын бөхийн барилдааны хуваарь

2026-05-31 12:40:30

 

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос ирэх зургадугаар сард зохион байгуулах барилдаануудын хуваарийг танилцууллаа. Үндэсний их баяр наадмын өмнөх сорилго болон түүхт ой, баяруудад зориулсан нийт таван удаагийн хуваарьт барилдаан болох бөгөөд хуваарийг дарааллаар нь хүргэж байна.

Зургадугаар сарын 01-ний Даваа гаригийн 09:00 цагт 

  • Хүүхдийн баярт зориулсан өсвөрийн бөхийн барилдаан,

Зургадугаар сарын 06-ны Бямба гаригийн 11:00 цагт 

  • Цэргийн цол чимэг олгох – Бүх цэргийн наадам-2026

Зургадугаар сарын 07-ны Ням гаригийн 11:00 цагт 

  • Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, БНМАУ-ын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит Үндэсний их баяр наадмын сорилго улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

Зургадугаар сарын 27-ны Бямба гаригийн 11:00 цагт 

  • Нийслэлийн иргэдийн баяр – Хүрээ цам даншиг наадам-2026

Зургадугаар сарын 28-ны Ням гаригийн 15:00 цагт 

  • Нийслэлийн иргэдийн баяр – Хүрээ цам даншиг наадам-2026

Зургадугаар сарын бөхийн барилдааны хуваарь  
Үзсэн: 53 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй