Шууд Chart

Монгол Улсыг зорин ирэх гадаадын жуулчдын урсгал тогтмол нэмэгдэж байна

2026-06-06 12:38:47

Монгол Улсыг зорин ирэх гадаадын жуулчдын урсгал тогтвортой нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын өсөлт үргэлжилж байна.

Статистик мэдээллээр 2026 оны эхний 5 сарын байдлаар Монгол Улсад нийт 292,063 гадаадын жуулчин хүрэлцэн ирсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 32 хувиар буюу 71,935 жуулчнаар өссөн үзүүлэлт юм.

Улс орноор нь авч үзвэл, ОХУ-аас 117,498, БНХАУ-аас 87,714, БНСУ-аас 27,837, Япон улсаас-9,631, Герман 6,817 жуулчин тус тус иржээ.

Харин 2026 оны тавдугаар сарын статистикийг онцлоход, нийт 84,035 жуулчин хүрэлцэн иржээ.

Энэ нь 2025 оны мөн үеэс 5 дугаар сараас 17,675 жуулчнаар буюу 26 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.  


Монгол Улсыг зорин ирэх гадаадын жуулчдын урсгал тогтмол нэмэгдэж байна   
Үзсэн: 68 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй