Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар шүлхийгээр өвчилсөн болон шинж тэмдэг илэрсэн малын тоо өмнөх өдрөөс нэмэгджээ.
Булган суманд 149, Үенч суманд 257, нийтдээ 406 мал шүлхийгээр өвчилжээ. Үүнээс 318 малыг /Булган-61, Үенч-257/ устгалд оруулжээ.
"САТ-1" хэвшлийн гэж оношлогдсон шүлхий өвчин нь одоогоор эмчлэх боломжгүй, урьдчилан сэргийлэх вакцин байхгүй. Тиймээс устгах мөн ариутгалын ажлыг сайжруулахад анхаарч байна.
Нөхцөл байдал, ажлын ачаалалтай холбогдуулан зарим сум, аймгийн төвөөс малын эмч нарыг татаж нэмэлт ажлын хэсэг томилоод байна.
Тиймээс малчид, иргэд та бүхэн хорио цээрийн дэглэмийг баримтлах, мэргэжлийн байгууллагаас өгсөн урьдчилан сэргийлэх арга хэмжээг заавар зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж аймаг, сумын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дагаж мөрдөхийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас уриалж байна.
| Ховд аймагт шүлхийгээр өвчилсөн болон шинж тэмдэг илэрсэн малын тоо нэмэгджээ | ||
| Үзсэн: 71 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.