Шууд Chart

Зохиолчдын дунд сагсан бөмбөгийн тэмцээн болно

2014-10-13 11:14:28

Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийн 20 жилийн ойг угтаж зохиолч, яруу найрагчид болон төгсөгч, оюутнуудынхаа дунд сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулах гэж байна. Тэмцээн ирэх бямба гарагт болох ба тэмцээнд зохиолч, яруу найрагчид эрэгтэй, эмэгтэй баг бүрдүүлэн бэлтгэлээ базаагаад эхэлжээ.

Сонирхуулахад, Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулиас “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ш.Лхамноржмаа, Н.Гантулга, “Алтан өд” шагналт зохиолч Х.Болор-Эрдэнэ, “Цагаан уул” яруу найргийн наадмын тэргүүн байрын шагналт яруу найрагч Д.Оюундэлгэр, Л.Ганзул зэрэг олон авьяаслаг яруу найрагч, зохиолчид  төрөн гарсан байдаг юм.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Зохиолчдын дунд сагсан бөмбөгийн тэмцээн болно  
Үзсэн: 1204 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй