Шууд Chart

М.Шарапова хожигдож, Каролине Возняцки дэвшлээ

2014-10-22 09:44:20

Эмэгтэйчүүдийн теннисний дэлхийн чансааг тэргүүлэгч найман бүсгүйн өрсөлдөөн Сингапурын “Singapore Sports Hub"-т эхэлсэн тухай өчигдөр бид мэдээлсэн. Эхний өдөр "улаан" хэсгийн хоёр тоглолт болж Серена Уильямс, Симона Халеп нар хожлоо авч давуу байдалтай болсон. Тэгвэл тэмцээний хоёр дахь өдөр ганцаарчилсан төрлийн "цагаан" хэсгийн эхний тоглолт болж чансааны хоёрын ОХУ-ын алдарт Мария Шарапова Данийн Каролине Возняцкид 6-7, 7-6, 2-6 онооны харьцаагаар хожигдлоо.

Мөн энэ хэсэгт Польшийн Агнешка Радваньска Чехийн Петра Квитоваг 6-2, 6-3-ын харьцаагаар хоёр үед хожлоо. Ийнхүү энэхүү хэсгээс Данийн Возняцки, Польшийн Радваньска нар эхний хожлоо авч, давуу байдалтай болж ирлээ.

Өнөөдөр "улаан" хэсгийн Серена Уильямс Румыны Симона Халеп, Канадын Эжени Бучард Сербийн Ана Иванович нарын тоглолт болно. Эхний тоглолтод хоёул хожил аваад буй теннисчид өнөөдөр тоглоно. Энэ өдрийн тоглолтод дэлхийн манлай теннисчин хожиж чадвал гурав дахь тоглолтоос үл хамааран хагас шигшээд өрсөлдөх эрхээ авах билээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

М.Шарапова хожигдож, Каролине Возняцки дэвшлээ  
Үзсэн: 1700 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй