
Дэлхийн теннисний чансааг тэргүүлэгчдийн "WTA Finals" тэмцээн Сингапурын “Singapore Sports Hub”-д болж байна. Чансааны хоёр руу дэвшээд байсан ОХУ-ын Мариа Шарапова дараалсан хожигдол амслаа.
Тэрээр "цагаан" хэсгийг тэргүүлж тоглосон. Эхний оноолтоор Данийн Каролине Возняцкид хожигдсон бол өчигдөр Чехийн Петра Квитоваг барсангүй.
Өчигдөр болсон “цагаан” хэсгийн тоглолтод Чехийн Квитова, Данийн Возняцки нар өрсөлдөгчөө хожсон юм. Квитова Шараповаг 6-3, 6-2, Возняцки Радваньскаг 7-5, 6-3-ын харьцаагаар хоёр үеийн турш хожжээ. Харин энэ хэсгийг Данийн Возняцки хоёр хожилтой тэргүүлж байгаа бол Чехийн Петра Квитова, Польшийн Агнешка Радваньска нар нэг хожилтой удаалж байна. Харин ОХУ-ын Мария Шарапова хоёр ялагдалтой болж, хагас шигшээд шалгарах эсэх нь бүрхэг болж ирлээ. Тэрээр өнөөдөр Радваньскатай хэсгийн сүүлийн тоглолтоо хийх юм.
“Улаан” хэсгийг АНУ-ын Серена Уильямс, Румыны Симона Халеп нар хоёр хожилтой тэргүүлж байгаа бол Канадын залуу теннисчин Эжени Бучард гурван хожигдолтой болсноор хагас шигшээд өрсөлдөх боломжгүй болж байна. Энэ хэсгийн сүүлчийн тоглолт өнөөдөр болох бөгөөд Серенаг хожсон Симона Халеп Ана Ивановичтой тоглох юм.
М.Шарапова финалд үлдэх нь бүрхэг боллоо | ||
Үзсэн: 1869 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.