Шууд Chart

Н.Түвшинбаяр аварга дасгалжуулагчаар оролцоно

2013-08-06 10:36:53

Энэ жилийн жудо бөхийн  ДАШТ наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 1-ний хооронд болно.

Бразилийн Рио Де Жанейро хотноо зохион байгуулагдах уг тэмцээний журамд өөрчлөлт орсноор манай улсаас нэг жинд хоёр бус нийтдээ есөн жүдоч илгээхээр болсон аж.

ДАШТ-д  оролцох баг тамирчдыг  МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга удирдаж, дасгалжуулагчыг бүрэлдэхүүнд шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, олимпийн аварга Н.Түвшинбаяр,   Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа нар багтжээ.

Эмэгтэй

48 кг-д ОУХМ М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг
52кг-д ОУХМ  А.Цолмон, Б.Бат-Эрдэнэ
57 кг-д ОУХМ Д.Сумъяа
63 кг-д ОУХМ Ц.Цэрэнханд, Б.Мөнгөнчимэг
70 кг-д  ОУХМ Ц.Наранжаргал
78 кг-д ОУХМ Т.Мөнхтуяа

Эрэгтэй  

60 кг-д ОУХМ Д.Амартүвшин, Г.Болдбаатар
66кг-д ОУХМ  С.Мияарагчаа, Д.Төмөрхүлэг
73 кг-д Х.Цагаанбаатар, С.Ням-Очир
81 кг-д ОУХМ О.Ууганбаяр
90 кг-д ОУХМ Х.Цогтгэрэл
-100 кг-д ОУХМ Б.Тэмүүлэн
+100 кг-д ОУХМ Б.Сугаржаргал
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Н.Түвшинбаяр аварга дасгалжуулагчаар оролцоно  
Үзсэн: 1658 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй