
Тулгар төр байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жил, Ардчилсан хувьсгалын 23 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн улсын 21 дэхь аварга Г.Эрхэмбаяр өр зөөлөн бөх аж.
Уул шиг ханагар биетэй хүнээс гарамгүй энэхүү зөөлөн сэтгэл нь энэ жилийн төрийн баяр наадмаар илүү тод харагдсан нь наадамчин бүхэн өнөө хэр нь мартаагүй. Учир нь тэрээр энэ жилийн төрийн наадамд ам авахдаа ганц ч аймгийн цолтой бөх амлаагүй, харин ч улсын цолтой бөхчүүдийг ам авсаар түрүүлсэн юм.
Түүнээс яагаад аймгийн цолтой бөх амалдаггүй талаар тодруулахад “Манай Сэлэнгэ аймгийнхан дээрээсээ татлаа, түтлээ гэчих том бөхчүүдтэй байгаагүй. Улсын ганц нэг начингууд байдаг ч гэсэн тэд маань арай л жулдаад байдаг байлаа. Энэ ч утгаараа манай Сэлэнгийн бөхчүүд бор зүрхээрээ явж ирсэн. Би ч гэсэн өөрөө цол авах гэж өвдөг чичрээд явж байсан үе бий. Тэр болгоныг анзаарч, мэдэрч байхад аймгийн цолтонгуудыг зовлон их. Энэ жил аймгийн цолтонгуудыг авах боломж байсан ч гэлээ ер нь больё доо гэж бодогдсон” гэв.






Г.Эрхэмбаяр: Сэлэнгийн бөхчүүд бор зүрхээрээ явж ирсэн | ||
Үзсэн: 4348 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.