Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.11.17/

2014-11-17 06:38:02

Өнөөдөр аргын тооллын 2014 оны арваннэгдүгээр сарын 17. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын адаг хөх нохой сарын шинийн 25. Сумъяа гараг. Харцага одтой, 3 хөх мэнгэтэй хар луу өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 8 цаг 21 минутад мандан, 17 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар малтах, хэрүүл, тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Танд таатай амралт, тав тухтай байдал хэрэгтэй байна. Зовоож байгаа асуудалдаа анхаарлаа хандуул. Утсаар халуун яриа өрнүүлэн, зочид хаалгыг тань цохино. Тэдэнд зориулан амттай хоол худалдан аваарай. Хэрвээ та өвчтэй нэгнийг асарч байгаа бол байгалийн гаралтай эмээр эмчил. Хайрыг эрэлхийлэгчид хэн нэгэн онцгой хүнтэй таарна. Тэр танаас өөр сонирхолтой, үзэл бодолтой нэгэн байна. Тиймээс та яаран дүнэлт хийх хэрэггүй. Мөн та өөрийн сул талаа ойлгоно.

 

 

  Үхэр (4/20-5/20)

Холимог өдөр. Хэдийгээр таны тэсвэр, зориг тэвчээрийг шалгах хэд хэдэн сорилтууд тулгарч болох ч өнөөдөр та бүтээмж өндөртэй байна. Гэртээ ажилладаг үхэрийн ордныхонд илүү тав тухтай байдал юм уу илүү том зай хэрэгтэй байж болох юм. Хэрэв тийм өөрчлөлтүүдийг хийхэд таны үр бүтээмж дээшлэх боломжтой бол өрөөгөө солих юм уу тавилгаа өөрчилж тавь.


 

Хамтатгах (5/21-6/21)

Таагүй өдөр. Хэрвээ өнөөдөр томилолтоор явахыг санал болговол татгалз, осолд орно эсвэл санхүүгийн томоохон алдагдалд хүрнэ. Даван туулшгүй саад тотгортой тулгарсны улмаас таны ажил хэрэг зогсонги байдалд орно. Өнөөдөр таны ажил хэрэг, эрүүл мэндэд ноцтой нөлөөлөх ямар нэг явдал болно. Ялангуяа бизнесмэнүүд ямар нэгэн арилжаа хийхийн өмнө бүх зүйлийг нягтлан шалгах ёстой.

 

 

 Мэлхий  (6/22-7/22)   

Үр бүтээлтэй өдөр. Хэрэв та энергийн илүүдэлтэй байгаа бол идэвхитэй, шогшоогоор явах нь бие бялдрыг хөгжүүлэх, өнгөрсөн долоо хоногийнхоо ачаалал, стрессээ гаргахад туслана. Өөрийгөө болон авъяасаа чадах чинээгээрээ хөгжүүл. Бүлэг хүмүүсийн өмнө өөрийгөө бүтээлчээр илэрхийлэх, сонирхолтой сэдвээрээ илтгэл тавих нь гайхамшигтай мэдрэмж авчирна.


 

   Арслан (7/23-8/22)   

Идэвхтэй өдөр. Богинохон хугацаанд ихийг амжуулах гэж мэрийх нь нэлээд эрсдэл дагуулах болно. Өөртөө бага зэрэг амралт өгч тайван бай. Сайхан хоол идэж эрч хүчээ сэлбэ. Хангалттай шим тэжээл авснаар та маш их эрч хүчтэй болох болно. Олон зүйл таны анхаарлыг татах бөгөөд бүх зүйлд ач холбогдол өгч харьцах хэрэгтэй. Өөрийн чөлөөт цагаа сайн дурын ажил хийж өнгөрөөхийг хүснэ.


 

 

Охин (8/23-9/22)   

Бүтээлч байна. Асуудал, сэтгэл гутрал нь эерэгээр шийдэгдэх болно. Өөрийн эргэн тойрондох нөхцөл байдлыг өөрчил. Шийдэл нь энгийн байх болно. Сүүлийн үед таны түншлэл хүндрэлтэй байсан бол өнөөдөр сайхан харилцаатай байх болно. Хэтэрхий үнэтэй тусах хуулийн асуудлыг нүүр тулан ярилцана. 2 талын мэдүүлгийг авч үзэн, тэнцвэртэй ханд. Гадаадад аялах төлөвлөгөө хойшлуулах шаардлага гарна.

 

 Жинлүүр (9/23-10/22)   

Аз жаргалтай өдөр. Хэдийгээр энэ өдрийг таамаглашгүй боловч сансар огторгуйд маш таатай өдөр ирнэ. Таны эргэн тойронд юу болж байгаад тэмдэглэл хөтлөхөө зогсоо. Таныг хайрлаж байгаа хүмүүсийн халуун дулаан уур амьсгалыг мэдэр. Нар болоод Уран гарагууд аз жаргалын холбоонд байгаа бөгөөд ажил болоод үүрэг даалгавартай холбоотой асуудлууд таамагласнаас илүү сайн байх болно. Таны цалин нэмэгдээд нилээдгүй хугацаа өнгөрсөн бол та дахин хүсэлт гаргаж болно.




Хилэнц (10/23-11/21)   

Бодлоготой байх өдөр. Дараа нь юу болох эсэхэд санаа зоволгүй урдаа байгаа зүйлд бүх анхаарлаа төвлөрүүлж ажилла. Дэлгүүр рүү гарахын өмнө данс тооцоогоо хянаж, хэр хэмжээний мөнгө үрэхээ тооцоолж бай. Таны ажил дээр уур бухимдлыг тань төрүүлдэг нэг зүйл байдаг бол үүнийг өнөөдөр даван туулж чадна. Харин нэг зүйл дээр асуудалтай байгаа бол жижиг сажиг зүйлсэд хэт их санаагаа зовоох хэрэггүй. Та нэг алхам хойш ухраад болж байгаа зүйлст ажиглалт хийж, аливаа гарц шийдлийг хайж ол.



 Нум (11/22-12/21)   

Шударга байх өдөр. Бизнесийн ажилдаа бүхий л цаг заваа гаргаж чадвал нөхцөл байдал таны талд эргэнэ. Баярлаж, талархсан сэтгэлээр ямар ч асуудлын гарцыг та төвөггүйхэн олох бололтой. Таны найз нарын нэг мөнгө зээлэхийг хүсвэл үгүй гэж шулуухан хэлж чаддаг байх хэрэгтэй. Танд тэр их хэмжээний мөнгө байхгүй болоод л татгалзсан хариу өгч байгаа гэдгийг найз тань ойлгоно. Эрч хүч өнөөдрийн хувьд сул байгаа тул биеэ бодож тайван амрахыг зөвлөе.


 

Матар (12/22-1/19)   

Бодолтой байх өдөр. Танд болон харилцаа холбоонд чинь буулт хийх бусадтай харилцахад хялбар байна. Гэр бүл найз нөхдийнхөө дэмжлэгт итгэх тухай бодох ч хэрэггүй. Тэд таны төлөвлөгөөг нураах хэрүүлийн бай гаргаж магадгүй. Аль аль нь танд хэрэг болох сул ба давуу талыг авч хэлэлц. Зочин гийчид таны ажиллаж байгаа төслийг баллаж мэднэ. Богино хугацаанд тэднийг айлчилж ирэхгүй арга хэмжээ зохионо гэдгээ тэдэнд ойлгуул. Таны сэтгэлийн хөөрөл ааш зангаар чинь илэрч өөрт ашигтай зүйл олж харж магадгүй. Өөрийн зүйлээ хийх цаг гаргах хэрэгтэй.

 


  Хумх (1/20-2/18)   

Хүнд өдөр. Гэр бүлийн байдал тайван амгалан байдал бага зэрэг алдагдах болно. Хэдийгээр та хамгийн ихийг мэддэг гэж боддог ч бусад хүмүүс тэгж бодохгүй байна. Гэр бүлийн сайн сайханы төлөө харилцан буулт хийхэд бэлэн бай. Сэтгэлзүйн эмчилгээ хэрэгтэй. Та хэн нэгэнтэй өөрийн санаа бодол мэдрэмжээ хуваалцахаас зугатах хэрэггүй. Ажилдаа алдаа гаргасанаас болж удирдлагуудтайгаа бэршээлтэй байх бололтой. Гэхдээ та үүнээс мултарч гарах чадвартай байх болно.





  Загас (2/19-3/20)

Зарим загаснууд дэглэм барихаар хичээх болно. Эрүүл хөнгөн зууш сонгон хүслээ хязгаарлаарай. Гэр орондоо өөрчлөлт хийх нь таны үүрэг хариуцлагаас бага ч болов чөлөөлнө. Байнгын хөдөлгөөнтэй байх нь таны эрч хүчийг хэрэгцээтэй зүйлд зарцуулна. Хэрвээ та хүмүүсийн анхаарлын төвд байхгүй байгаа бол тэдний анхаарлыг татах гэж бүү зүтгэ. Хайрттайгаа хийсэн хэрүүл маргааны тэмцэлд өөрийгөө ялна гэж зүтгэвэл бас л муу үр дагавар гарна гэдгийг анхаар.




 


Өнөөдрийн зурхай /2014.11.17/  
Үзсэн: 1113 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй