
Нэг талаас хүүхдийн хуурах асуудлыг за яахав хүүхэд л болсон хойно алдаж эндэхийг алийг тэр гэхэв хэмээн зөөлрүүлж бодох нь бий. Нөгөө талаас заавал ч үгүй дурын хууран мэхлэлт хэмээн тосон хариуцах хэрэгтэй.
Гэвч хуурах гэдэг бол бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг мэт боловч хүүхэд тань заавал ч үгүй сайн мууг нь мэдэж байх ёстой. Хэрэв хүүхэд тань таныг хааяа ч гэсэн хуураад байгаа бол харилцан ярилцаж сайн мууг нь ойлгуулж тайлбарлаж өгөх хэрэгтэй.
Харин хүүхэд үргэлж худлаа яриад байвал эцэг эх нь шийтгэл бодож олоход хүрдэг. Заримдаа хүүхэд шийтгүүлэх гэж санаатай худлаа ярих тохиолдол ч бий. Энэ тохиолдолд хэрэв эцэг эх нь шийтгэх ч юм уу аль эсвэл тосон хариуцаж ямар нэгэн үйлдэл хийхгүй бол хүүхдийг төөрөгдөлд оруулж болох юм.
Иймд:
- Үргэлж хүүхдийнхээ талд байдаг бөгөөд тусалж дэмжихийг хичээдэг болохоо сайтар ойлгуулах,
- Хуурна гэдэг бол асуудлаа шийдэх зөв арга зам биш гэдгийг нь ямар нэгэн аргаар ойлгогдохоор энгийн жишээ авч тайлбарлан ярьж өгөх,
- Хэрэв хүүхдийг сургуульдаа явах дургүй байхад нь түүнийг нь эцэг эх нь хэд хэдэн удаа зөвшөөрөх. Иймэрхүү маягаар түүнийг хичээлээ таслахад нь хүргэж улмаар ямар нэгэн өвчин бодож олоход хүргэдэг. Энэ хангалттай эхлэл юм.
- Хүүхдийг байнга худлаа ярихад нь өгсөн шийтгэл тодорхой хугацаагаар ч болов тус нэмэр болохгүй байгаа бол сэтгэл зүйчид зайлшгүй хандах хэрэгтэй болов уу.
- Эцэг эх нь хүүхэддээ ямар нэгэн юм амлачихаад түүнийгээ биелүүлээгүй бол хэзээ нэг өдөр хүүхэд гарцаагүй өөрсдийг нь хуурах болно.
- Тодорхой буруу үйлдэл хийсэн болон хуурч мэхлэснийх нь хир хэмжээнд нь тааруулж тохирсон шийтгэлийг өгдөг байх.
Хүүхэд тань таныг хуураад байна уу? | ||
Үзсэн: 2321 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.