Шууд Chart

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин ихсэж байна

2014-11-18 16:50:32

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Нийслэлийн дүүргүүдийн нэгдсэн эмнэлэгт нийт 72.854 хүн хандсаны 5524 (7.6%) нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон байна. Энэ нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 1.1 хувиар нэмэгджээ.

Дүүргээр авч үзвэл Багануур дүүрэгт 7.8 хувь, Багахангай дүүрэг 7.5 хувь, Баянгол дүүрэгт 2.5 хувь, Чингэлтэй дүүрэгт 1.8 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Хүүхдийн түргэн тусламжид 1825 дуудлага ирсний 764 тохиолдол буюу 41.9 хувийг томуу, томуу төст өвчин эзэлсэн байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин ихсэж байна  
Үзсэн: 1050 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй