
2014 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн есөн улсад тус вируст халдвар бүртгэгдэж, 14479 хүн өвчилснөөс 5226 (36%) хүн нас барсан байна.
Арваннэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш өвчний тохиолдол 314, нас баралт 17 хүнээр тус тус нэмэгдсэн байна.
Гвиней, Либери, Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт нэмэгдсэн хэвээр байгааг ДЭМБ-аас мэдээлж байна. Нийт 570 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 324 (56%) хүн нас барсан бөгөөд өмнөх мэдээнээс хойш дөрвөн шинэ тохиолдлоор нэмэгджээ.
Мали улсад нийт зургаан тохиолдол бүртгэгдсэний тав нь нас барсан байна. Эдгээрийн хоёр нь эрүүл мэндийн ажилтан байсан байна. Одоогийн байдлаар өвчтөнүүдийн ойрын хавьтлын 384 хүнийг илрүүлсэн бөгөөд үүний 96 нь эрүүл мэндийн ажилтан байна.
Эх сурвалж: ДЭМБ
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төв
Мали улсад Эбола вируст халдвараар таван хүн нас баржээ | ||
Үзсэн: 961 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.