Шууд Chart

Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдсээр байна

2014-11-20 13:03:30

Энэ оны арваннэгдүгээр сарын 10-наас 16-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 159.557 хүн амбулаториор үйлчлүүлсний 10.305 (6.5%) нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогджээ. Энэ үзүүлэлт нь өмнөх долоо хоногоос 0.2 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 1.1 хувиар их ажээ.

10.000 хүн амд 39.5 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 0.6, өмнөх оны мөн үеэс 6.6 тохиолдлоор нэмэгдсэн байна. Улаанбаатар хотын хэмжээнд 72.814 хүн амбулаториор үйлчлүүлсний 5,336 (7.3%) нь томуу, томуу төст өвчинтэй байсан бөгөөд өмнөх долоо хоногоос 0.6 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 0.9 хувиар нэмэгджээ. Өвчлөл 10,000 хүн амд 43.3 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 1.8, өмнөх оны мөн үеэс 5.3 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна гэж Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвөөс мэдээллээ.

Томуу, томуу төст өвчин, Улсын хэмжээнд 

alt

Томуу, томуу төст өвчин, Улаанбаатар хотод

alt


Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдсээр байна   
Үзсэн: 1090 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй