Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.11.23/

2014-11-23 07:56:12

Өнөөдөр аргын тооллын 2014 оны арваннэгдүгээр сарын 23. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн 1. Адъяа гараг. Эрхтэний тэнгэрт одтой,  6 цагаан мэнгэтэй шар нохой өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 8 цаг 29 минутад мандан, 17 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Хэцүү өдөр. Уулзалт ярилцлага, олон янзын даалгавар гээд ачаалал ихтэй байх нь бухимдал төрүүлнэ. Хүйтэн хөндий зангаа орхихгүй байхыг хичээ. Учир нь энэ нь хэний ч буруу бус юм. Бизнесийн гэрээ болон хэлэлцээр хүлээн зөвшөөрөгдөнө. Гэвч бүрэн дуусах хугацаа хойшлогдоно. Бусад холбогдох байгууллагуудаас гомдол ирж магадгүй. Гэвч танд хүлээхээс өөр сайн зүйл олдохгүй байна. Худалдаа хийхээс болгоомжил. Өөрийн гараараа олсон мөнгөө үрж болзошгүй. Настай хамаатан ирж, танаас анхаарал халамж шаардана.

 

 

  Үхэр (4/20-5/20)

Холимог өдөр. Энэ үеэр сайн дурын ажилд оролцвол сэтгэлийн их баяр баясгалан авчрах болно. Та нарын зарим нь зиндаа нэгтнүүдийн чинь хүндлэл таныг хүлээн зөвшөөрч, илүү байр суурьтай болгож байгааг мэдрэх болно. Ганц бие үхэрийнхний хувьд анхны болзоонд явахдаа үзвэрийн мөнгөө адилхан хувааж төлөх нь нөгөө хүнээрээ даалгаснаас илүү эвтэйхэн байх болно. Өнөөдөр ерөнхийдээ бүтээмжтэй өдөр байх боловч санаж байснаас удаан шийдэгдэх эргэлзээтэй асуудлууд гарч болох юм.

 

Хамтатгах (5/21-6/21)

Хүндхэн өдөр.Энэ өдрийн үйл явдлуудад та дарагдах нь. Та бүхэнд хэрэгтэй хүн байна. Дотны хүмүүс тань таны анхаарал дутагдсанд гомдоллоно. Та энэ өдөр ихэд ядарна. Хэрэв тайвширч амрахыг хүсэл сонгодог хөгжим сонс, ном унш. Настангуудаа эргэж тэдэнд сэтгэлийн таашаалыг өг.

 

 

 

 Мэлхий  (6/22-7/22)   

Болгоомжтой байх өдөр. Холын замд гарахдаа жолооны ард болгоомжтой бай. Таныг тэвчээргүй зан, хурд хэтрүүлэх зэрэгт хөтлөх бөгөөд замын хөдөлгөөний дүрэм зөрчих асуудал гаргахад хүргэж ч магад. Хэрэв хуульч юм уу санхүүгийн зөвлөхийн өгсөн зөвлөгөө санаанд чинь таарахгүй байгаа бол өөр хүмүүсийг хай. Таны зөн совин дээр зэргээр хурц байгаа үе тул дотоод мэдрэмжээ чагна. Таны совин зөв байх болно. Гэр бүлтэй мэлхийнхэний роматик харилцааны тэнцвэртэй байдал өсөх болно.


 

   Арслан (7/23-8/22)   

Намуухан өдөр. Энэ бол нийгмийн ажилд оролцох эсвэл ажил хэрэг хөөцөлдөж байснаас гэртээ унтаж амрах өдөр. Таны бие махбодь амралт тайвшралыг ердийхөөсөө илүү их шаардах болно. Хэрэв та хэт шургуу хөдөлмөрлөж эсвэл суралцаж байсан бол хүнд хэцүү цагийн хувиараа түр орхиж зарцуулсан энергээ нөхөж цэнэглэхийн тулд амрах шаардлагатай. Засвар хийх шаардлагатай бөгөөд энэ нь гэр ахуйн төсөвт нилээд хүчтэйгээр цохилт өгнө.

 

 

Охин (8/23-9/22)   

Азтай өдөр. Од гараг төрөл бүрээр нөлөөлнө. Хэрвээ та ухаалаг байж чадвал энэ өдөр туйлын азтай, таатай байж чадна. Тиймээс та сугалаа худалдаж авч болох юм. Гэхдээ казино болон морин уралдаанаас хол бай. Хэрвээ ажил тань их чухал бол ажиллах чадвар, авъяас билгээ дайчил. Тэнгэрийн ван гараг таны санхүү, мөнгө, хамтарсан хөрөнгөний асуудал дээр саад тотгор авчирч болзошгүй. Та бусдаас өр авлагаа авч чадахгүй байж мэднэ. Эсвээс энэ бүхэн хойшлогдоно. Та энэ үдэш романтик холбоог тогтооход таатай.

 

 Жинлүүр (9/23-10/22)   

Өөрийн дотоод мэдрэмжээ сонсоод түүндээ хариулт өг. Төлөвлөөгүй санхүүгийн ажил нь таны бухимдлыг төрүүлэх болно. Зээлээ хүнээр шаардуулалгүй өөрөө төл. Та хадгаламжгүй бол өөртөө хадгаламж нээгээд ахиухан мөнгө хийх хэрэгтэй. Та өөрийн орлогоо нэмэгдүүлэхийг хүсвэл хувьцааны зах зээлийн талаар судал. Та санхүүгийн боломжтой байгаа бол өнөөдөр үнэтэй зүйл худалдан авахад таатай өдөр.




Хилэнц (10/23-11/21)   

Жинхэнэ найз нөхөд татгалзсан хариу авч чаддаг гэдгийг сана. Харин та өөрийн бодлоо шулуухан хэлэхэд тохиромжгүй байгаа бол тэднийг найз нөхөр мөн эсэхийг тунгаа. Заримдаа бид жинхэнэ үнэнг тойрч гардаг. Танд өөрийгөө хүндлэх сэтгэл байгаа л бол үүнээс зайлсхийх хэрэгтэй.Ямарваа нэг техникийн саатал гарч үстэй толгойг тань арзайлгаж мэдэх юм. Кибэр орон зайд нэвтрэхийг үгүйсгэхийн аргагүй.



 Нум (11/22-12/21)   

Шударга байх өдөр. Хайр, үнэ цэнийг билэгдсэн Сугар гараг ухран шилжилтээ өнөөдрөөс хийж эхэлсэн бөгөөд энэ хооронд Сугар гараг таны харилцаа, хамаарлын гинжийг давж гарах тул удаан хугацааны үерхэл нөхөрлөл, энгийн нэг нэр төдий байхгүй л болов уу. Гэхдээ эрч хүчийг нь мохоолгүй гэрлийг нь ахин асаагаарай. Харин таныг умартаж, мартсан хүмүүст сануулах гэж оролдсоны хэрэггүй. Харин тэдний мөн чанарыг сайн таниад ав. Хувийн ашиг сонирхлоо бодсон хүмүүс саад бэрхшээл авч ирэх бололтой. Тэд найз нөхрөө гаргуунд хаяж ч мэдэх юм. Харин та үнэнч шударга замаар яваарай.

 

 

Матар (12/22-1/19)   

Бясалгах өдөр. Таны мөрөөдлийг илэрхийлэх төлөвлөгөө зохио. Мөнгөнд бүү санаа зов. Ид шидэд итгэж, өөртөө гэнэтийн бэлэг барьж магадгүй. Матарын ордны оюутнууд сайн суралцаж үнэ цэнэтэй судалгаа хийж чадна. Ийм учраас гадуур дэмий сэлгүүцэх хэрэггүй. Хүүхдүүдийн хамрын ханиадыг сүртээ гэж бодолгүй анхаарахгүй бол танд нэлээд мөнгө эсвэл цаг хугацааг авсан хүн өдрүүийг авчирах болно.

 

 


  Хумх (1/20-2/18)   

Ганц биө хумхыхан амьдралынхаа ханьтай учрах бололтой. Ойр дотны хүмүүстэйгээ харьцаагаа бэхжүүлэх боломж гарна. Биөийн дархлаа муудах, согтууруулах ундаанд дурлах үзэгдэл илэрч магадгүй байна. Энэ өдөр харилцаа холбоо тогтоох, уран бүтээлч уулзалт зохиох дотны хүмүүстэй амрахад нэн таатай өдөр.

 



  Загас (2/19-3/20)

Хоёрдмол өдөр. Мөнгөө ямар нэгэн эрсдэлтэй зүйлд хийх нь хянуур хүмүүсийн хийдэг ажил биш. Гэвч та ямар нэгэн санхүүгийн хандлага эрж хайж байгаа бол хөрөнгийн бирж дээр панз үсэргэх байдал их амжилттай болно. Гэвч өөрийнхөө юу хийж байгааг сайн ойлгож, өөрийнхөө алдаж чадахаас илүү мөнгийг бүү эрсдэлд оруулаарай. Гэр орны асуудлаас өдөржин холуур байх боловч үдэш болох үед үл ойлголцол таныг таагүй байдалд оруулна. Хэрвээ та тайван байж чадвал шуурга хурдан намжина.



 


Өнөөдрийн зурхай /2014.11.23/  
Үзсэн: 1116 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй