Шууд Chart

Гэр бүлдээ аз жаргалыг хүсвэл

2014-11-28 14:06:14

1.Хүүхдээ тэвэр, үнс, нүд рүү нь хараад чин сэтгэлээсээ инээмсэглээрэй!

Энэ бол хүүхэддээ өгч байгаа хамгийн нандин бэлэг. Үүнээс хүүхэд тань таны хайр, хүндлэлийг мэдэрч бие биедээ улам их итгэж, гэр бүлийн харьцаа улам халуун дотно болно.

2. Хүүхэддээ үлгэр дууриал үзүүлээрэй!

Хүүхэд зургаан наснаасаа зөв бурууг ялгаж худлаа хэлэхгүй, муу юм хийхгүйг хичээж эхэлдэг. Иймд бие биеэ хүндэтгэх, хажууд нь худлаа хэлэхгүй зөв, сайн зүйл хийж үлгэр дууриал үзүүлээрэй.

3. Хүүхдээ хайрлахынхаа хэрээр тэднийг анхааралтай сонсоорой!

Энэ нь түүнийг хайрлаж байгаагийн илрэл. Түүнтэй найз шиг нь харьцвал элэгсэг дотно харьцаа үүснэ. Харин өөрийг нь буруутгасан, тээршаасан, сэтгэл санааных нь байдлыг үл тоосон, нөгөө хүнийг нь хэт буруутгаж өөрийг нь хэт дөвийлгөж болохгүй. Бас аль болох олон зүйл асуулгүй өөрөөр нь их яриулаарай.

4. Хүүхдээ байнга анхаарч, халамжлаарай!

Анхаарал халамж гэдэг хоол унд, ганган хувцас, үнэтэй гар утас биш. Тэдний сэтгэл санаа, хүсэл сонирхол, бага ч болов саад бэрхшээлийг нь ойлгох, арга замыг нь хамт шийдэхийг хэлнэ. Таны амьдралын хамгийн жаргалтай үе юу вэ гэвэл халуун ам бүлээрээ хамтдаа байсан гэгээн мөчийг л хэлнэ.

5. Хүүхэдтэйгээ хамт хооллож байгаарай!

Гэр бүлээрээ хамт хоолоо хий. Хоол хийхдээ бүх хүнийг ямар нэг байдлаар оролцуул. Дараа нь хамт хоолло. Хоолоо идэхдээ хөгжилтэй, жаргалтай зүйл ярьж хүүхэддээ урам зориг өгч магтаж урамшуул. Ямар ч завгүй байсан оройн хоолоо хүүхэдтэйгээ идэж сур.

6. Хүүхэдтэйгээ тоглоорой!

Өдөр бүр, эс чадвал амралтын өдрүүдэд цаг зав гаргаж, хүүхдийнхээ дуртай тоглоомоор хамт тогло.

7. Өдөрт халуун бүлээрээ 30 минутыг өнгөрөөгөөрэй!

Телевиз, радио, сонин, компьютер зэрэг та нарын харьцаанд саад болох ямар ч зүйлгүй 30 минут халуун ам бүлээрээ суугаарай. Энэ хугацаанд өдөр болсон зүйлээ ярилцах, тоглох, салхилах гэх мэт юу ч хийж болно.

8. Бие биеэ хичнээн хайрлаж хүндэлдгээ хүүхэддээ мэдрүүлээрэй!

Аав, ээж хүүхдийнхээ дэргэд бие биеэ муулахгүй, ширүүн харахгүй, эвгүй харьцахгүй байж сур. Ямар нэг асуудал, зөрчил гарвал хүүхдээсээ далд ярилцаж шийдвэрлэ. Мөн танай гэр бүлийн удирдагч нь тодорхой байх ёстой.

9. Хүүхдийнхээ эрхийг хүндэлж итгэл, урам зориг өгөөрэй!

Үүний тулд гэр бүлийн хуралтай болоорой. Үүнийг заавал хурал гэж нэрлэх албагүй. Харин хуралд аав, ээж, хүүхэд бүгд тэгш эрхтэй байж ээлжилж удирдана. Энэ хурлыг тогтмол хийснээр нэг нэгнийхээ зовлон жаргал, хүсэл мөрөөдлөө мэдэж нэг зорилготой болж бие биеэ гэсэн халуун дулаан уур амьсгал гэр бүлд бүрдэнэ. Хамгийн гол нь хүн бүрт, ялангуяа хүүхдэд санал бодлоо хэлэх боломж олгож тэвчээртэй сонс. Асуудлаа хамт шийд.

10. Гэр бүлдээ аз жаргалыг хүсвэл эрүүл энхийг дээдлээрэй!

Жаргалтай гэр бүлийн үндэс нь эрүүл мэнд. Зөв амьсгалах, хооллох, хорт зуршлаас сэргийлэх, сэтгэл санаагаар унахгүй байх зэрэг эрүүл байхын үндэс болсон наад захын чадваруудыг төрөл бүрийн сонирхолтой хэлбэрээр бие биедээ зааж өг. Өглөө гэр бүлээрээ гүйж, хоолныхоо дараа салхинд хамт алх. Өвдсөн үед бие биеэ хэрхэн халамжлахыг хүүхэддээ эелдгээр зааж өгөөрэй.


Гэр бүлдээ аз жаргалыг хүсвэл  
Үзсэн: 2783 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй