
Өвөл болж гадаа хүйтэрч байна. Бүсгүй та болон таны гэр бүлийнхэн ханиад аваад байвал дархлаагаа сайжруулах цаг болжээ. Ханиаднаас сэргийлэхийн тулд та хэдхэн зүйл мөрдөхөд хангалттай.
1. Чанартай хооллолт
Өвлийн улиралд сайн идэх нь маш чухал. Ялангуяа уураг болон өөх тос танд хэрэгтэй. Мөн боловсруулсан бүтээгдэхүүн, зарим төрлийн ундаанаас татгалзаарай. Өвөл шөл сайн идэхийг хичээгээрэй. Ногоотой шөл бол амин дэмээр баялаг хамгийн сайн хоолны нэг шүү дээ.
2. Ус
Зун дууссан гээд ус уух хэрэггүй гэсэн үг биш шүү дээ. Өвөл ч мөн адил ус ууж биеэ цэвэр байлгах хэрэгтэй. Дан ус ууж чадахгүй байвал зүсэм нимбэг хийгээд уугаарай.
3. Витамин С
Дархлааг дэмжих гол витамины нэг юм. Витамин С-г хангалттай авахыг хүсвэл өдөр бүр шинэ алим идээрэй. Жимсний шүүс уух биш жимс идэх хэрэгтэй.
4. Хөдөлгөөн хийх
Мэдээж биеийн хөдөлгөөн нь дархлааг сайжруулахад хүчтэй нөлөөтэй. Магадгүй та үргэлж завгүй байдаг ч дасгал хөдөлгөөн хийж амжина гэдэгт итгээрэй. Хамгийн багадаа өдөрт 30 минут дасгал хийвэл та огт ханиад тусахгүй.
5. Хангалттай нойр
Дутуу нойрноос болж хүн таргалах, стресст орох, ууртай болох гэх мэт сөрөг үр дагавар их гардаг. Орой 22.00 цаг гэхэд орондоо орж унтаж байвал та ядаргаанд орохгүй. Дор хаяж өдөрт 7 цаг унтах хэрэгтэй.
Дархлаагаа сайжруулж өвлийг өнтэй давах хялбар аргууд | ||
Үзсэн: 2726 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.