Шууд Chart

Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байна

2014-12-11 15:32:52

2014 оны арванхоёрдугаар сарын 01-07-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нийт 120.845 хүн амбулаториор үйлчлүүлсний 10.415 (8.6%) нь томуу, томуу төст өвчтэй (ТТТӨ) гэж оношилогдсон байна.

Энэ үзүүлэлт нь өмнөх долоо хоногоос 2.0 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 2.4 хувиар их байгаа юм. Харин 10.000 хүн амд 52.4 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 16.8, өмнөх оны мөн үеэс 15.7 тохиолдлоор тус тус нэмэгджээ.

Улаанбаатар хотын хэмжээнд 33.955 хүн амбулаториор үйлчлүүлсний 3.469 (10.2%) нь ТТТӨ-тэй гэж оношлогдож, өмнөх долоо хоногоос 3.1 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 2.6 хувиар нэмэгдсэн байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн бага насны хүүхдийг ханиад томуу, хатгаанаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж, дараах зөвлөмжийг хүргэж байна.

 


Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байна   
Үзсэн: 936 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй