
Дархан-Уул аймгийн Дархан сумын "Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн Норовсүрэн багштай 12-ын “Б” ангийн "Нахиа" дугуйлангийн сурагчид хог ангилан ялгах ажил санаачлан сургууль дээрээ хогийг ангилан ялгах сав байрлуулжээ.
Тус дугуйлангийн хүүхдүүдийн гаргасан энэ бүтээлч санаачилгыг сургуулийн захиргаа дэмжиж, сурагчдын ялгасан хогийн хуванцар савын хэсгийг нь хаягдал бүтээгдэхүүн дахин боловсруулах “Сан-Оргиу” компани авдаг бол бусдыг нь НААҮГ хогийн цэг рүү ачдаг байна. “Нахиа” дугуйлангийн хүүхдүүдийн санаачилгыг аймгийн бүх байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хэрэгжүүлэхээр уриалга гаргажээ.
Сурагчид хог хаягдал ашиглан бүтээлч ажил хийжээ | ||
Үзсэн: 1671 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.